М.Мөнхгэрэл алтан медалийн төлөө барилдана
алтан медалийн төлөө Казахстаны Лаура Ганикызытэй барилдана.
Мэдээллийн алба

Кыргызстаны нийслэл Бишкект бөхийн төрлүүдийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна. Өнөөдөр Монголын гурван эмэгтэй бөх барилдаж байгаа бөгөөд 50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин ОУХМ М.Мөнхгэрэл Энэтхэгийн Нееламийг 9:5-аар, Кыргызстаны Назик Мирлан Кызыг цэвэр ялав.
Тэрбээр ийн тойргийн сүүлийн барилдаанд буюу алтан медалийн төлөө Казахстаны Лаура Ганикызытэй барилдана.


















