Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Мөнхгэрэл “U23” хүртэлх насны Азийн аварга боллоо

ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанд Казахстаны Лаура Ганикызытэй барилдаж оноогоор цэвэр (10:0) ялснаар алтан медалийн тавцанд зогссон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Мөнхгэрэл “U23” хүртэлх насны Азийн аварга боллоо
М.Мөнхгэрэл “U23” хүртэлх насны Азийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

“Бишкек-2022” чөлөөт бөхийн “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өчигдөр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Сонгинохайрхан дүүрэг, “MJ” клубийн тамирчин ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр тойргийн сүүлийн барилдаанд Казахстаны Лаура Ганикызытэй барилдаж оноогоор цэвэр (10:0) ялснаар алтан медалийн тавцанд зогссон байна.

Одоогоос гурван жилийн Улаанбаатарт “U23” ангиллын анхны Азийн аваргад 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг аваргалж байсан бол түүний жингийн дүү М.Мөнхгэрэл цувралыг үргэлжлүүллээ. М.Мөнхгэрэл Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон найм дахь тамирчин болж байна.

Сонирхуулахад, М.Мөнхгэрэлээс өмнө 2019 онд Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр, Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар нутгийнхаа дэвжээнд түрүүлж байв.

Хуваалцах