Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Намуун Дэлхийн цомын аварга боллоо

Тэмцээнд дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлага дор Монголын 15 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун түрүүлж, Дэлхийн цом гардлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Намуун Дэлхийн цомын аварга боллоо
М.Намуун Дэлхийн цомын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Германы Кёлын хотод боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болов.Тэмцээнд дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлага дор Монголын 15 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун түрүүлж, Дэлхийн цом гардлаа.

Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид:

Эмэгтэй тамирчид:

50 кг-д Б.Мөнгөнсаран, С.Биндэрьяа54 кг-д М.Энхжаргал, Э.Мичидмаа57 кг-д Т.Номин-эрдэнэ, Б.Золжаргал60 кг-д М.Намуун66 кг-д Г.Бадмаараг

Эрэгтэй тамирчид:

51 кг-д А.Баттулга, Л.Даваадорж57 кг-д Д.Ганболд, Х.Билгүүнсайхан63.5 кг-д Т.Энхтөр, Б.Буяндалай71 кг-д Б.Бямба-эрдэнэЭх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах