Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа

медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа
М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа. Зураг: МҮОНРТ

"Сараево-2022" жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 16 жүдоч зодоглож байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ зодоглож, хүрэл медаль хүртлээ.

М.Нандин-Эрдэнэ нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Сонирхуулахад, М.Нандин-Эрдэнэ Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн, жүдогийн олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.

Хуваалцах