М.Нандинцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо зохион байгуулагдаж билээ. Тус тэмцээнд 73 улсын 333 боксчин хүч үзэж байгаа. Тэгвэл эл ДАШТ-д эх орноо төлөөлөн 54 кг-д оролцож буй Азийн наадмын хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг өнөөдөр Мароккоги
Мэдээллийн алба

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо зохион байгуулагдаж билээ. Тус тэмцээнд 73 улсын 333 боксчин хүч үзэж байгаа. Тэгвэл эл ДАШТ-д эх орноо төлөөлөн 54 кг-д оролцож буй Азийн наадмын хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг өнөөдөр Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр ийн Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдээс дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байна. М.Нандинцэцэг медалийнхаа өнгө хувиргах тулаанаа Болгарын боксчин Стойка Петроватай хийнэ.


















