Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Озил Арсеналын шилдэг тоглогч боллоо

Түүний төлөө 51.000 хүн санал өгсөн нь нийт саналын 45.9 хувь байсан бол Байерн Мюнхены Томаш Миллер 15.9 хувийн саналтай хоёрдугаарт бичигджээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Озил Арсеналын шилдэг тоглогч боллоо
М.Озил Арсеналын шилдэг тоглогч боллоо. Зураг: МҮОНРТ

"Арсенал"-ын хагас хамгаалагч Месют Озил 2015 оны Германы шигшээ багийн шилдэг тоглогчоор тодорсон байна. Түүний төлөө 51.000 хүн санал өгсөн нь нийт саналын 45.9 хувь байсан бол Байерн Мюнхены Томаш Миллер 15.9 хувийн саналтай хоёрдугаарт бичигджээ.

Озил 2015 онд "Арсенал"-ын төлөө гайхалтай формтой байснаас гадна Германы шигшээг Европын аваргын тэмцээнд ороход голлох үүргийг гүйцэтгэсэн юм. "Кёолн" клубын Жонас Хэктор 13.6 хувийн саналаар гуравдугаарт бичигдсэн бөгөөд энэхүү шагналд нийт 13 тоглогч өрсөлдсөн байна.

Хуваалцах