М.Цэлмэг Шатрын өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртлээ
М.Цэлмэг 11 өргөөс найман хожил авч тус тэмцээнээс медаль хүртжээ.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 15-27-нд Гүржийн Батуми хотод боллоо. Тус тэмцээнд 70 орны 752 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсаас есөн дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин өрсөлдөж 9-10 насны охидын ангилалд М.Цэлмэг IV байрт орсон байна.
Ташрамд дуулгахад, М.Цэлмэг 11 өргөөс найман хожил авч тус тэмцээнээс медаль хүртжээ.
Хуваалцах


















