Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ

Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болоход 24 орны 451 тамирчин өрсөлдлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ
М.Цэндбазар, Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Турк улсын Анталия хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болоход 24 орны 451 тамирчин өрсөлдлөө.

Харин манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлага дор 16 жүдоч өрсөлдөхөд хоёр тамирчин хүрэл медаль хүртэж, дөрвөн тамирчин шагналт байрт шалгарав.

Тэмцээний охидын 57 кг-ын жинд М.Цэндбазар, хөвгүүдийн 73 кг-д Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах