М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар дэлхийн аваргын медиалаа ихэрлүүлэв
Медалийн төлөөх барилдаанд Чехийн жүдоч Петриков Павелийг вазари үнэлгээгээр яллаа.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д Г.Болдбаатар хүрэл медаль хүртэв.
Медалийн төлөөх барилдаанд Чехийн жүдоч Петриков Павелийг вазари үнэлгээгээр яллаа.
Г.Болдбаатарын хувьд Челябинскийн дэлхийн аваргад түрүүлж байсан бол гурван жилийн дараа хүрэл медаль хүртэж буй нь энэ юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн -48кг-д Мөнхбатын Уранцэцэг ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Японы жүдоч Тонаки Фүнатай өрсөлдөж вазари үнэлгээгээр ялагдав. 2013 оны ДАШТ-д түрүүлж байсан тэрбээр Будапештийн дэвжээнээс медалиа ихэрлүүллээ.


















