Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг, Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгарлаа

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 10 жүдоч барилдаж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг, Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгарлаа
М.Уранцэцэг, Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чиндао хотод “World masters” жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд одоогоор Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Хэрлэн нар хагас шигшээд шалгараад байна.

Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа агаад манай улсаас 21 бөх зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 10 жүдоч барилдаж буй.

Хагас шигшээд (48 кг) М.Уранцэцэг Косовогийн Дистриа Красниктай, Г.Хэрлэн (66 кг) Израилын Б.Шмайловтой барилдана.

Түүнчлэн Ё.Басхүү, Л.Өнөболд нар дагах тойрогт хүч үзнэ.

Хуваалцах