Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг жүдо бөхийн анхны дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлж, Монголын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргатай боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг жүдо бөхийн анхны дэлхийн аварга боллоо
М.Уранцэцэг жүдо бөхийн анхны дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлж, Монголын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргатай боллоо. 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аварга боллоо. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж, мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаарт байрт шалгарлаа. Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилт дүүрэн эхлүүлсэн Монголын жүдочид тэмцээний эхний өдөр алт, мөнгөн медаль хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр дэлхийн 123 орны манлайд бичигдэж байна.

Хуваалцах