Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Манай тамирчин өмнөх барилдаандаа олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой барилдаж, оноогоор ялагдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын тамирчин Жон Юү Сунтой барилдахаар боллоо.

Манай тамирчин өмнөх барилдаандаа олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой барилдаж, оноогоор ялагдсан юм.

Тэд Риогийн олимпийн хагас шигшээд өрсөлдөхөд М.Уранцэцэг санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, ялагдаж байсан билээ.

Хуваалцах