Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

М.Уранцэцэг тивийн аваргын хошой алтан медальтан болов

2016 оны дээрх тэмцээнд манай хоёр жүдоч шигшээд үлдэж Г.Отгонцэцэг тивдээ түрүүлж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг тивийн аваргын хошой алтан медальтан болов
М.Уранцэцэг тивийн аваргын хошой алтан медальтан болов. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс хүч үзэж буй Монголын жүдоч Г.Отгонцэцэгтэй барилдаж торгуулиар ялснаар тивийн аваргын хошой алтан медальтай болов.

2016 оны дээрх тэмцээнд манай хоёр жүдоч шигшээд үлдэж Г.Отгонцэцэг тивдээ түрүүлж байв.

М.Уранцэцэгийн хувьд 2009 онд ААШТ-ээс хүрэл, 2012 онд алт, 2013 онд хүрэл, 2014 онд Азийн наадмаас алт, 2015 онд мөнгө, 2016 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Хуваалцах