Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

М.Зоригт гишүүнийг намынхан нь “хөөжээ”

Өчигдөр 17 цагт УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүдтэй уулзахаар намынхаа байранд хурал зарлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Зоригт гишүүнийг намынхан нь “хөөжээ”
М.Зоригт гишүүнийг намынхан нь “хөөжээ”. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 17 цагт УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүдтэй уулзахаар намынхаа байранд хурал зарлажээ. Гэвч хурал биш эсэргүүцэлтэй нүүр тулсан гэж эх сурвалж мэдээллээ. Эрхэм гишүүнийг хаалгаар яваад ортол Аймгийн ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг гишүүд дэмжигчидтэйгээ нийлэн түүнийг хаалгаар хөөж гаргасан байна. Харин М.Зоригт энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа "Намын байранд багтахгүй их гүшүүд ирлээ" хэмээн бичсэн байх юм. Түүнчлэн "Хамгийн сүүлд сандал, ширээгээ янзлаад, телевизэд ярилцлага өгөөд л гарсан даа. Хөөсөн юм байхгүй" гэжээ.

Гэтэл жирийн гишүүд нь хөөгдөж гарсан талаар бичицгээж байна. Хэн нь үнэн ярьж байгааг таашгүй ч эрхэм гишүүн Дорнод аймгаас нэр дэвшинэ гэдгээ ил тод зарлаад байгаа билээ.

Хуваалцах