Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мадагаскарыг дайрсан хар салхи их хэмжээний гамшиг дагууллаа

Мадагаскарыг дайрсан хар салхи асар их хор хохирлыг дагуулаад байна. Хүчтэй хар салхины улмаас 92 хүн амиа алдаж, 60 гаруй мянган хүн орон гэргүй боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мадагаскарыг дайрсан хар салхи их хэмжээний гамшиг дагууллаа
Мадагаскарыг дайрсан хар салхи их хэмжээний гамшиг дагууллаа. Зураг: МҮОНРТ

Мадагаскарыг дайрсан хар салхи асар их хор хохирлыг дагуулаад байна. Хүчтэй хар салхины улмаас 92 хүн амиа алдаж, 60 гаруй мянган хүн орон гэргүй боллоо.

“Батсирай” хар салхи өнгөрсөн бямба гарагт арлын зүүн эрэгт хүрчээ. Хүчтэй аадар борооны улмаас гол мөрөн үерлэж, байшингуудын дээвэр нуран унаж, зарим байшин усанд урссан байна. Мадагаскарын гамшгаас хамгаалах албаныхан лхагва гарагт наад зах нь 92 хүн нас барж, 90000 гаруй хүн дүрвэсэн гэж мэдэгдлээ. Зүүн эрэгт барилга байгууламжийн 95 хувь нь сүйдсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 1 дүгээр сарын 22-нд болсон “Ана” хар салхины улмаас 55 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болсон юм. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг майхан, хөнжил зэрэг яаралтай тусламжийн хангамжийг орон нутгийн удирдлагуудад илгээсэн гэж NHK агентлаг мэдээллээ. Мадагаскарын ард түмэнд хүнс болон бусад төрлийн яаралтай тусламж хэрэгтэй байна.

Хуваалцах