“Madness” хамтлаг БНХАУ-ын хотуудаар аялан тоглолт хийж байна
Тус хамтлаг 2013 онд 15 жилийн ойдоо зориулж “Madness 15 жил” нэртэй тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн.
Мэдээллийн алба

“Madness” хамтлагийн нэрийн хуудас болсон дуу бол яахын аргагүй “Хотын гудамж”. Уг дуу 1997 онд мэндэлсэн бөгөөд тэр цагаас хойш нийслэлчүүдийн дуулах, сонсох дуртай дууны нэг байсаар ирсэн.
Тус хамтлаг 2013 онд 15 жилийн ойдоо зориулж “Madness 15 жил” нэртэй тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн.
Үүнээс хойш дөрвөн жилийн дараа уг хамтлаг БНХАУ-ын хотуудаар энэ сарын 23-аас аялан тоглолт хийж байна. Тоглолт ирэх сарын 3-нд өндөрлөнө.


















