Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Magnolian” хамтлаг энэ сарын 19-нд тоглоно

“Magnolian” гурван жилийн өмнө “Famous men” хэмээх богино цомгоороо сонсогчидоо баярлуулж байсан бол энэ зун гарах шинэ цомогт нь 10 дуу багтах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Magnolian” хамтлаг энэ сарын 19-нд тоглоно
“Magnolian” хамтлаг энэ сарын 19-нд тоглоно. Зураг: МҮОНРТ

2015 оноос хойш folk, инди чиглэлээр уран бүтээлээ туурвиж ирсэн “Magnolian” хамтлаг энэ сарын 19-нд амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхээр Асем-Гэрт бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Тус хамтлаг 2015 онд Playtime хөгжмийн фестивалиар анх удаа соло уран бүтээлээ толилуулж байсан юм.

“Magnolian” гурван жилийн өмнө “Famous men” хэмээх богино цомгоороо сонсогчидоо баярлуулж байсан бол энэ зун гарах шинэ цомогт нь 10 дуу багтах аж.

Уг тоглолтоор тэд өөрсдийн “Famous men” цомогт багтсан дуунуудаас гадна шинэ уран бүтээл, ковер дуугаар үзэгчдэд бэлэг барих гэнэ.

Түүнчлэн дуу хөгжимд хайртай, өөрийгөө нээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр яваа залууст Opening Act-д оролцон тайзан дээр гарч, үзэгчдэд уран бүтээлээ толилуулах боломж юм.

Мөн энэ үдшийн нууцаас задлахад нэгэн гэнэтийн зочин ирэх аж. Түүнийг тус тоглолтоор харах болно.

Хуваалцах