Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Майлз Амине Сан-Марино Улсын 2019 оны шилдэг тамирчин болжээ

Америкт төрж өссөн 23 настай Амине өнгөрсөн жилээс иргэншилээ сольж ээжийнхээ төрсөн нутаг Сан-Мариногийн нэр дээр барилдаж эхэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майлз Амине Сан-Марино Улсын 2019 оны шилдэг тамирчин болжээ
Майлз Амине Сан-Марино Улсын 2019 оны шилдэг тамирчин болжээ. Зураг: МҮОНРТ

Нур-Султаны ДАШТ-ий 86 кг-ын жинд тавдугаар байрт орж “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан Майлз Амине Сан-Марино Улсын 2019 оны шилдэг тамирчин болжээ.

Тус улсын түүхэнд чөлөөт бөхийн тамирчин анх удаа оны шилдэг тамирчин болж байгаа тохиолдол юм.

Америкт төрж өссөн 23 настай Амине өнгөрсөн жилээс иргэншилээ сольж ээжийнхээ төрсөн нутаг Сан-Мариногийн нэр дээр барилдаж эхэлжээ.

Түүний аав нь Америкт их дээд сургуулийн багт барилддаг байсан бол өвөө нь 1956, 1960 оны олимпийн наадамд оролцож байсан аж.

Хуваалцах