Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Майми Хит" мөн л хожигдов

NBA-гийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтуудыг мэдээлж байна. Өчигдөр болсон таван тоглолтын нэг нь "Майми Хит", "Клевленд Кавалерс" багийн тоглолт болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Майми Хит" мөн л хожигдов
"Майми Хит" мөн л хожигдов. Зураг: МҮОНРТ

НБА-гийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтуудыг мэдээлж байна. Өчигдөр болсон таван тоглолтын нэг нь "Майми Хит", "Клевленд Кавалерс" багийн тоглолт болно. Эхний хагаст 58-44 харьцаагаар "Кавалерс" тэргүүлсэн ч тоглолтын сүүлийн хагаст "Хит"-ийн сэлгээний тоглогчид онооны харьцааг 105-105 харьцаагаар тэнцүүлжээ.

Харин нэмэлт цагт хоёр баг өгөө аваатай гайхалтай тоглож байсан. Эцсийн мөчид "Хит"-ийн шидэлтүүд оновчгүй болсноор 122-119 харьцаагаар "Клевленд" хожлоо. Урьдчилсан тоглолтод "Клевленд Кавалерс" одоогийн байдлаар хоёр тоглож хоёуланд нь хожсон бол "Майми Хит" гурав тоглож бүгдэнд нь хожигджээ.

Хуваалцах