Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мах, сүүний чиглэлээр аль аймаг хөгжих боломжтойг судална

70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мах, сүүний чиглэлээр аль аймаг хөгжих боломжтойг судална
Мах, сүүний чиглэлээр аль аймаг хөгжих боломжтойг судална. Зураг: МҮОНРТ

Мах, сүүний анхдугаар аян энэ сарын нэгнээс эхэлсэн билээ. Тус аяны хүрээнд эхний ээлжинд аймгуудын махны үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, малыг эрүүлжүүлэх асуудалд ОХУ-тай хамтран ажиллахаар болов.

70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Гэвч техник тоног төхөөрөмж хуучирсан, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо, малын өвчлөл зэрэг олон шалтгаанаас үүдэн тэр бүр экспортод гаргаж чаддаггүй.

Иймд цаашдаа бүх аймгаар явж мах, сүүний чиглэлээр аль аймгийг түлхүү хөгжүүлэх боломжтойг мэргэжилтнүүд судлах юм байна. Энэ хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх олон асуудал байгааг салбарын сайд нь хэлж байна.

Тус аяныг хэрэгжүүлснээр дотоодынхоо хэрэглээг хангахын зэрэгцээ, экспортоо нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбарын нэг болгохоор зорьж байгаа гэнэ.

Хуваалцах