Махарбек Хадарцев Монголд ирээд буцлаа
Чөлөөт бөхийн олимпийн хошой, дэлхийн болон Европын таван удаагийн аварга, ОХУ-ын нэрт бөх Махарбек Хадарцев ажлын шугамаар манай оронд айлчлаад буцлаа.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн олимпийн хошой, дэлхийн болон Европын таван удаагийн аварга, ОХУ-ын нэрт бөх Махарбек Хадарцев ажлын шугамаар манай оронд айлчлаад буцлаа.
Хойд Осетийн Владикавказ хотын даргаар ажилладаг Хадарцев Зайсан толгойд байршуулсан Монгол Улсын түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан, БНМАУ, ЗХУ-ын баатар, армийн генерал Исса Александрович Плиевын хөшөөний нээлтэд оролцсон юм.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хүлээн авч уулзаж санал бодлоо солилцсон байна.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо


















