Мал төллөх үеийн цаг агаарын нөхцөл байдал
Гуравдугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээгээр цас их орсон нутгаар нэмж цас орно. Улмаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Мэдээллийн алба

Мал төллөх үеийн цаг агаарын нөхцөл байдлын зөвлөмж мэдээлэл гарлаа. Гуравдугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээгээр цас их орсон нутгаар нэмж цас орно. Улмаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Энэ нь мал төллөлт, хариулга маллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн инженер н.Мөнгөнчимэг ярьж байна.


















