Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Малайз улс Мьянмарын дүрвэгсдэд тусламж илгээлээ

Мьянмарын дүрвэгсдэд зориулсан Малайзын хүмүүнлэгийн тусламж ачсан хөлөг онгоц Бангладешт ирээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малайз улс Мьянмарын дүрвэгсдэд тусламж илгээлээ
Малайз улс Мьянмарын дүрвэгсдэд тусламж илгээлээ. Зураг: МҮОНРТ

Мьянмарын дүрвэгсдэд зориулсан Малайзын хүмүүнлэгийн тусламж ачсан хөлөг онгоц Бангладешт ирээд байна. Тус хөлөг онгоцонд хүмүүнлэгийн нийт 2000 тонн ачаа байгаа юм байна. Мьянмарын Ракхайн мужаас Бангладешт ирсэн Рохинжа үндэстнүүдэд зориулж энэ тусламжийг илгээсэн байна. Бангладешийн эрх баригчид хүмүүнлэгийн тусламж авчирсан малайзчуудад хөлөг онгоцноосоо гарахгүй байх, дүрвэгсэдтэй уулзахгүй байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Мьянмарын 270 гаруй мянган дүрвэгч Бангладешт ирээд байгаа юм. Мьянмарын эрх баригчид хил дээрх цэгүүд рүү халдсан хэрэг гарсны дараа Ракхайн мужид цэргээ оруулж эхэлснээс үүдэн рохинжа үндэстнүүд ийнхүү дүрвэн зугтах болсон юм.

Мьянмарын хилийн цэргүүд рүү 200 гаруй хүн халдсаны дотор Рохинжа үндэснтнүүд ч байсан гэж тус улсын эрх баригчид үзэж байна. Рохинжа үндэстнүүд нь Мьянмарын исламын шашинт цөөнх юм.

Хуваалцах