Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Малайзад Хубилай хааны тухай олон ангит кино хийж эхэллээ

Малайзын Жохор хотноо Марко Поло болон Хубилай хааны тухай олон ангит уран сайхны кино хийж эхэлжээ. Тус киноны уран бүтээлчид 13 дугаар зууны Монголын Их Эзэнт гүрэн, Сүн улс, Марко Пологийн аялж явсан газруудыг цогцлоохын тулд 30 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд зураг авалтын байруудыг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малайзад Хубилай хааны тухай олон ангит кино хийж эхэллээ
Малайзад Хубилай хааны тухай олон ангит кино хийж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Малайзын Жохор хотноо Марко Поло болон Хубилай хааны тухай олон ангит уран сайхны кино хийж эхэлжээ.

Тус киноны уран бүтээлчид 13 дугаар зууны Монголын Их Эзэнт гүрэн, Сүн улс, Марко Пологийн аялж явсан газруудыг цогцлоохын тулд 30 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд зураг авалтын байруудыг байгуулжээ.

Дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлч тус кинонд оролцож байгаа аж. Продюсерээр нь Холливудын нэрт продюсер Жон Фуско, Ричард Шаркей нар, захирлаар Даниэль Минахан ажиллаж байгаа юм.

Продюсер Р.Шаркей уг киног бүтээхэд монголчуудын оролцоо чухал гэж үзэн, Сингапурт сурч, ажиллаж буй монголчуудаас кино зураг авалтад оролцуулах ажлыг зохион байгуулахыг ЭСЯ-наас хүссэн байна.

Хуваалцах