Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдад туслах аянд нэгдэхийг уриаллаа

Энэ жил Ховд аймагт зуншлага тааруу, ихэнх нутгаар гандуу, хуурайшилт ихтэй байснаас хадлангийн талбайн хүрэлцээ, өвсний гарц өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага, аймгийн дүнгээр нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн судалгаа, дүн мэдээ гарсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдад туслах аянд нэгдэхийг уриаллаа
Малчдад туслах аянд нэгдэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Энэ жил Ховд аймагт зуншлага тааруу, ихэнх нутгаар гандуу, хуурайшилт ихтэй байснаас хадлангийн талбайн хүрэлцээ, өвсний гарц өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага, аймгийн дүнгээр нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн судалгаа, дүн мэдээ гарсан.

Тиймээс өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Засаг дарга захирамж гаргаж “Малчиддаа тусалъя” хандивын аяныг зохион байгуулж байна. Энэ аянд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй олон байгууллага идэвх санаачилга гарган нэгдэж хандив, туслалцаа үзүүлсээр байна.

Одоогоор нийт 43 төрийн болон төрийн бус байгууллагаас 6160000 төгрөг, 180000 төгрөгийн шатахуун, 3247 прэсс өвс, 492 нэмнээ, элгэвч, 472 уут хорголжин болон хивгэн тэжээл, 80 кг будаа, 85 толгой лаа, 512 толгой шүдэнз, 181 ширхэг хос бээлий, 275 ширхэг саван, 73 нэр төрлийн хувцас болон бусад хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн цугларчээ.

Хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 15-наас хувийн хэвшлийн байгууллагуудын хандивыг хүлээж авч, хоёрдугаар сарын нэгэнд хаалтаа хийх аж. Тиймээс хувийн хэвшлийн байгууллагуудыг туслалцаа үзүүлж, хандив илгээхийг уриалж байна.



Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн ихэнх суманд цас орж, хүйтний эрч чангарсан байдалтай байна. Дарви сумын хэмжээнд 323 толгой мал, Мөстөд 24 толгой, Эрдэнэбүрэнд 161 толгой, Ховд суманд 28 толгой бог, нэг тэмээ, Мөнххайрханд 38 толгой бог, Чандмань сумын нэг багт дунджаар 400-500 бог мал хорогдсон мэдээ байна. Бусад суманд өвөлжилт хэвийн үргэлжилж байна.

Хуваалцах