Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдыг мал тооллогод идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна

Үндэсний статистикийн хорооноос жил бүр зохион байгуулдаг мал тооллогын ажил орон нутагт зохион байгуулагдаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдыг мал тооллогод идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна
Малчдыг мал тооллогод идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Мал тооллогод идэвхтэй оролцохыг уриалж байна. Үндэсний статистикийн хорооноос жил бүр зохион байгуулдаг мал тооллогын ажил орон нутагт зохион байгуулагдаж байна. Тооллого энэ сарын 7-нд эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 17-нд дуусах юм. 10 хоногийн хугацаанд үргэлжлэх уг ажилд малчид идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна. Үндэсний статиситикийн хорооны Эдийн засгийн статистикийн ахлах статистикч н.Оюунжаргалын яриаг сонсгоё.

Мал тооллогын урьдчилсан дүн 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд гарч улс даяар зарладаг бол эцсийн дүнг ирэх оны нэгдүгээр сарын эхээр зарлах юм байна.

Мал аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 10 орчим хувийг бүрдүүлдэг байна. Энэ тоо өмнө 34-35 хувьтай байжээ. Харин одоо уул уурхай, худалдааны салбарын дараа бичигдэж байна.

Хуваалцах