Малын дайвар бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх зөрчил их бүртгэгдэж байна
Иргэд ихэвчлэн байгалийн чулууг их хэмжээгээр хил гаргах болон хаяг шошго нь тодорхой бус архи, согтууруулах ундаа гаалиар гаргах зэрэг зөрчил гаргадаг.
Мэдээллийн алба

Замын-Үүдийн Гаалийн газар он гарсаар 130 гаруй гаалийн зөрчил илрүүлж, хянан шийдвэрлэжээ.
Иргэд ихэвчлэн байгалийн чулууг их хэмжээгээр хил гаргах болон хаяг шошго нь тодорхой бус архи, согтууруулах ундаа гаалиар гаргах зэрэг зөрчил гаргадаг.
Гэтэл сүүлийн үед малын дайвар бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх зөрчил ихээр бүртгэгдэж байна гэж Замын-Үүд дэх Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх албаны дарга н.Ундрах ярилаа.
Mongolian National Radio · Малын дайвар бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх зөрчил их бүртгэгдэж байна


















