Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцууллаа

“Зудын эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэхэд малын индексжүүлсэн даатгалын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцууллаа
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

“Зудын эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэхэд малын индексжүүлсэн даатгалын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.Хэлэлцүүлэгт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат оролцож, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэхүү даатгалд нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувийг л хамруулж байгаа нь төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын зорилтыг төдийлөн хангахгүй байгаа юм.

Иймд Сангийн яамнаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахын тулд нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг жил бүр шинэчлэн баталж, мөрддөг болгох талаар тусгалаа.

Мөн даатгалын нөхөн төлбөрийг дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгасан гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах