Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Малын хулгайн гэмт хэрэг өсчээ

Оны эхний найман сарын байдлаар малын хулгайн гэмт хэргийн тоо 600 хүрсэн гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын хулгайн гэмт хэрэг өсчээ
Малын хулгайн гэмт хэрэг өсчээ. Зураг: МҮОНРТ

Оны эхний найман сарын байдлаар малын хулгайн гэмт хэргийн тоо 600 хүрсэн гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Малын хулгайгаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллах зорилгоор орон нутгийн замд 10 гаруй цэг ажиллуулж эхэлжээ.

Энэ ажлыг цагдаагийн байгууллагаас санаачлан эхлүүлсэн байна. Ингэснээр энэ төрлийн хулгай буурахаас гадна сэжиг бүхий этгээдийг цаг алдалгүй илрүүлэх боломжтой болно гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэллээ.

Малын хулгайн гэмт хэргийг өнгөрсөн оны 8 сартай харьцуулахад 6 хувиар өссөн байна.

Хуваалцах