Малын тарилга, бэлдмэлийг хээлтэй малд дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөлөө
Малчид малын тарилга, бэлдмэлийг хээлтэй малд дур мэдэн хэрэглэхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхаарууллаа.
Мэдээллийн алба

Малчид малын тарилга, бэлдмэлийг хээлтэй малд дур мэдэн хэрэглэхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхаарууллаа.
Шаардлагатай тохиолдолд сумын мал эмнэлгийн албаар дамжуулан малын эмчийн зөвлөгөөн дор малын антибиотик, тарилга хэрэглэхийг зөвлөж байна.
Чанаргүй, буруу эм тариа хэрэглэснээс төллөх мал хээл хаях, турж эцэх асуудлууд гардаг.
Үүнээс сэргийлэх ажлуудыг шуурхай штабын багтай хамтран хэрэгжүүлж байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн н.Бүрэнбаатар ярилаа.
Mongolian National Radio · Малын тарилга, бэлдмэлийг хээлтэй малд дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөлөө


















