МАН: Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн 32 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж, МАН-ын Бага хурлаар хэлэлцэх гэж байна.
Одоо МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурал руу оруулж дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ.Хуульд зааснаар ирэх долоодугаар сарын 3-ны өдөр гэхэд шинэ Засгийн газрын танхимыг байгуулсан байх ёстой.
Гомбожавын Занданшатар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга


















