МАН: Удирдах зөвлөл Засгийн газрын бүтцийн талаар хуралдаж байна
Олон нийтийн хүлээлт их байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хүртэл УИХ-д өргөн бариагүй байна.
Мэдээллийн алба

Олон нийтийн хүлээлт их байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хүртэл УИХ-д өргөн бариагүй байна.
Өчигдрөөс эхлэн тэрбээр УИХ-д суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлд Засгийн газар хамтран байгуулах саналаа албан ёсоор хүргүүлсэн. Санал авсан УИХ-д суудалтай зарим намуудын шат шатны байгууллага өнөөдөр хуралдан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орох, үгүйгээ шийднэ.
Мөн энэ мөчид МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байгаа.Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барина.


















