Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум болно

Тэрбээр "Монголчууд хоорондоо хэрэлдэж нэгнийхээ дээр гарах гэж ноцолдох биш хамтдаа ярилцах цаг нь болсон. Бие биенээсээ ухаантай болох гэж уралдсаар байтал эдийн засаг туйлдаж гүйцлээ. Бид зөвхөн улстөрчдийн үгийг биш салбарынхны үгийг сонсохоор төлөвлөж байна" гэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын  "Бид хамтдаа" үндэсний форум болно
МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум болно. Зураг: МҮОНРТ

МАН өнгөрөгч зургаадугаар сараас "Бид хамтдаа" аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ аяны хүрээнд МАН-ынхан "Бид хамтдаа" үндэсний форумыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монголчууд хоорондоо хэрэлдэж нэгнийхээ дээр гарах гэж ноцолдох биш хамтдаа ярилцах цаг нь болсон. Бие биенээсээ ухаантай болох гэж уралдсаар байтал эдийн засаг туйлдаж гүйцлээ. Бид зөвхөн улстөрчдийн үгийг биш салбарынхны үгийг сонсохоор төлөвлөж байна" гэлээ.

МАН-ын XXVII Их хурлаас улс төрийн бүх намуудтай тодорхой асуудалд үндэсний зөвшилцөлд хүрэх санал санаачилгыг тулхтай, туршлагатай намын хувьд анх гаргаж, тавьсан. Үндэсний форумын нээлтийн ажиллагаа ирэх даваа гарагт Төрийн ордны их танхимд болно. Энэхүү форумын эхний өдрийн хэлэлцүүлэг Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл, хоёр дахь өдөр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд, гурав дахь өдөр нь Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд, дөрөв дэх өдөр нь Нийслэлийн хөгжлийн асуудлууд, сүүлийн өдөр нь хаалтын ажиллагааг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын 800 гаруй төлөөлөл энэхүү хуралдаанд оролцох юм байна.

Хуваалцах