МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Тони Блэйртэй уулзлаа
Энэ сарын 7,8нд манай улсад айлчлахаар ирсэн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзлаа. Уг уулзалтын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн даргатай уулзаж ярилцах саналыг ноён Тони Блэйр өөрөө гаргажээ. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах чиглэлээр сана
Мэдээллийн алба

Өнгөрөгч амралтын өдрүүдэд манай улсад айлчлахаар ирсэн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн даргатай уулзаж ярилцах саналыг ноён Тони Блэйр өөрөө гаргажээ. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон байна.
Түүний үүсгэн байгуулсан “Тони Блэйр сан” манай Засгийн газартай таван төсөлд хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байгаа. Одоогоор тус сангийн гурван төлөөлөгч Монголд ажиллаж буй бөгөөд төслийн явц ямар байгаатай Тони Блэйр танилцахаар ирсэн юм.


















