Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАН-ын VII бага хурал үргэлжилж байна

Монгол ардын намын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАН-ын VII бага хурал үргэлжилж байна
МАН-ын VII бага хурал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол ардын намын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар Бага хурлын гишүүдийг томилох, чөлөөлөх, мөн Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Б.Амарсанаа, Д.Амарбаясгалан, Н.Төмөрхүү, Ч.Ганхуяг нарын хүмүүс яригдаж байгаа аж.

МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьсны дараа илтгэлтэй холбогдуулж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Б.Бат-эрдэнэ, А.Сүхбат нарын гишүүд асуулт асууж, санал бодлоо хэллээ. Үг хэлсэн гишүүд Эрдэнэтийн асуудлаар, оффшор болоод Тавантолгой зэрэг улс орны эдийн засагтай холбоотой асуудлыг илүүтэй хөндөж байна.

Р.Сэргэлэн

Хуваалцах