Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Манай дөрвөн тамирчин Киокушинкай каратэгийн дэлхийн аваргад оролцоно

Киокушинкай каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-23-нд Японы Токио хотод болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай дөрвөн тамирчин Киокушинкай каратэгийн дэлхийн аваргад оролцоно
Манай дөрвөн тамирчин Киокушинкай каратэгийн дэлхийн аваргад оролцоно. Зураг: МҮОНРТ

Киокушинкай каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-23-нд Японы Токио хотод болно. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ тэмцээнд эх орноо төлөөлөн М.Баттүшиг, Н.Отгонбаатар, ахмад тамирчин Л.Баярсайхан, өсвөрийн тамирчин Б.Мянхай нар оролцох юм. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцох тамирчид маань өчигдөр өглөө Япон улсыг зорьсон байна.

Тэднээс Л.Баярсайхан, Б.Мянхай нар аав, хүү бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа зэрэг зодоглох аж. Б.Мянхай 13-14 насны ангилалд -55 кг-д өрсөлдөх бол аав нь 35-39 насны ангиллын +80 кг жинд оролцох юм байна.

Хуваалцах