Манай жүдочид 36 орноос тавдугаар байр эзэллээ
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан нар тус тус хүрэл медаль хүртсэн.
Мэдээллийн алба

Туркийн Анталья хотод жүдо бөхийн "Анталья-2017" гранпри тэмцээн боллоо. Тэмцээнд манай улсаас 11 жүдоч өрсөлдсөн юм.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан нар тус тус хүрэл медаль хүртсэн.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана алт, эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа хүрэл медаль тус тус хүртэв.
Ийнхүү манай баг тамирчид багийн дүнгээр 36 орноос тавдугаар байр эзэллээ.


















