Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай жүдочид Ташкентын гран прид зодоглох боломжгүй болжээ

“Turkish airlines”-ын хариуцлагагүйгээс болж Монголын жүдо бөхийн шигшээ баг тэмцээнд зодоглох боломжгүй болжээ. Тодруулбал өнөөдрөөс ирэх нях гарагийн хооронд Узбекистаны нийслэлд хотод болох Ташкентын гран приг зорьсон тамирчдын хувцас, хэрэглэл бүхий ачаа, цүнх нь алга болсон гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай жүдочид Ташкентын гран прид зодоглох боломжгүй болжээ
Манай жүдочид Ташкентын гран прид зодоглох боломжгүй болжээ. Зураг: МҮОНРТ

“Turkish airlines”-ын хариуцлагагүйгээс болж Монголын жүдо бөхийн шигшээ баг тэмцээнд зодоглох боломжгүй болжээ. Тодруулбал өнөөдрөөс ирэх нях гарагийн хооронд Узбекистаны нийслэлд хотод болох Ташкентын гран приг зорьсон тамирчдын хувцас, хэрэглэл бүхий ачаа, цүнх нь алга болсон гэнэ.

Олимпын оноо олгодог гран при тэмцээнд тамирчид их ач холбогдол өгдөг. Тэгвэл энэ удаад барилдах кимон, жин хасах хувцас ч үгүй Ташкентэд газардчихаад байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр гурван хоног хүлээсэн ч одоо болтол ачаа нь ирээгүй байгаа гэнэ. Уг тэмцээний жин үзлэг өнөөдөр явагдах боловч манай тамирчид ийнхүү хувцас хэрэглэлгүй сууж байна.

Ташкент руу Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй найман тамирчин явсан билээ. Энэ талаар манай шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурван хүрэл медальт, Токиогийн их дуулгын хүрэл медальт, мастеруудын хүрэл медальт ОУХМ Б.Тэмүүлэн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Хуваалцах