Манай хоккейчид шөвгийн наймын төлөө тоглоно
ОХУ-ын Хабаровск хотноо бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд болж өнөөдрөөс шигшээ тоглолтууд эхэлнэ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Хабаровск хотноо бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд болж өнөөдрөөс шигшээ тоглолтууд эхэлнэ. Тэмцээний “В” ангиллын “В” хэсэгт тоглож буй манай хоккейчид өнөөдөр Латвийн багтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно.
ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан.
Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол Герман, Монгол, БНХАУ удаалав. Сомалийн баг нэг ч хожил авалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
"А" хэсгийг Эстони тэргүүлсэн бол Латви, Унгар удаалж, Япон сүүлд бичигдсэн. Японы баг өнгөрсөн жилийн ДАШТ-д “В” хэсэгт түрүүлж, “А” хэсэг рүү дэвшсэн юм.
II.04. Шөвгийн найм:
08.30 Эстони – БНХАУ
11.45 Латви – Монгол
14.00 Унгар – Герман
16.45 Япон – Нидерланд тус тус оноолт таарчээ. Өнөөдөр шөвгийн наймын тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно.


















