Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай хоёр бөх БНСУ-ын алдарт тамирчныг алмайруулдаг

Зуны олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий хошой аварга, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, БНСУ-ын алдарт жүдоч Ким Жэ Бум манай хоёр жүдочоос үлгэр дууриал авдаг гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай хоёр бөх БНСУ-ын алдарт тамирчныг алмайруулдаг
Манай хоёр бөх БНСУ-ын алдарт тамирчныг алмайруулдаг. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий хошой аварга, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, БНСУ-ын алдарт жүдоч Ким Жэ Бум манай хоёр жүдочоос үлгэр дууриал авдаг гэнэ. Тэр хоёр бөх бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар аж.

Ким Жэ Бум цааш ярихдаа “Монголд олон чадварлаг бөх байдаг юм билээ. Тэднээс дээрх хоёр жүдоч илүү санагдсан. Тэд намайг тэсвэр тэвчээр, хатуужил, ямар ч үед биеэ барихгүйгээр барилддаг давуу тал, нэгээс нөгөө мэх рүү хурдтай шилждэг байдал гээд олон чанараараа алмайруулдаг. Дэвжээн дээр тэгнэ байх гэж таамаглахын аргагүйгээр өөрчлөгдөж чаддаг авьяастай” хэмээжээ.

Хуваалцах