Манай шатарчид эхний тойрогтоо ялалт байгууллаа
Монголын өсвөрийн шатарчид дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож байна.
Мэдээллийн алба

Монголын өсвөрийн шатарчид дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож байна.
БНХАУ-д болж буй тус тэмцээнд манай улсаас өсвөрийн шатарчдын клубуудын холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар оролцож байгаа аж.
Тус тэмцээн долоодугаар сарын 21-30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 29 орны 72 баг оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын “CQ Chess Association” шатрын клубын багтай тоглож, 3,5-0,5 онооны харьцаатай хожжээ.
16 хүртэлх насны өсвөрийн Дэлхийн шатрын олимпиад анх 1979 онд зохиогдож байсан бөгөөд 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдах болсон байна. Өнгөрсөн жил Турк улсын Стамбул хотноо болсон олимпиадад ОХУ, Иран, Энэтхэг улсын баг тамирчид эхний гурван байрыг эзэлж байсан аж.


















