Манай ширэн бээлийтнүүд ДАШТ-ээс одоогоор 10 медаль хүртээд байна
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн аваргын хос медалиар энгэрээ гоёж ард түмнээ баярлуулсан.
Мэдээллийн алба

Монголын ширэн бээлийтнүүд анх 1974 оноос ДАШТ-ий рингэнд тулалдаж эхэлсэн билээ.
Энэ цагаас хойш Монгол Улсаараа овоглон тулалдсан ширэн бээлийтнүүд нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэн болов.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн аваргын хос медалиар энгэрээ гоёж ард түмнээ баярлуулсан.
Харин олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт 17 насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж Миланы рингэнд шуугиан тарьж байлаа.
Алтан медаль
48 кг: П.Сэрдамба -Милан-2009
Мөнгөн медаль
57 кг: P.Отгонбаяр -Мюнхен-1982
60 кг: Т.Үйтүмэн -Будапешт-1997
54 кг: Э.Бадар-Ууган -Чикаго-2007
51 кг Н.Төгсцогт -Милан-2009
Хүрэл медаль
48 кг: Э.Цогтжаргал -Taмпере-1993
60 кг: У.Мөнх-Эрдэнэ -Милан-2009
48 кг: Д.Сэрдамба -Баку-2011
60 кг: У.Мөнх-Эрдэнэ -Алматы-2013
Сонирхуулахад 2017 оны Германы Хамбург хотноо болж буй ДАШТ-нээс олимпийн хүрэл медальт Д.Отгондалай хагас шигшээд шалгарч, медалийн болзол хангаад байгаа.
Өнөө шөнө медалийн өнгө хувиргах тулаанаа хийнэ.


















