Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай тамирчдыг Канадад дахин цуврал тэмцээн хүлээж байна

Эмэгтэйчүүдийн 500 м-н зайд нийт 93 тамирчин уралдсанаас А.Зул 40,70 секундын амжилтыг үзүүлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай тамирчдыг Канадад дахин цуврал тэмцээн хүлээж байна
Манай тамирчдыг Канадад дахин цуврал тэмцээн хүлээж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын тэшүүрийн тамирчид энэ сарын 17-19-нд Канадын Калгари хотод “Кам-Ам” Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. Энэхүү тэмцээнд нийт 18 орны 200 гаруй тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсын тамирчид 500, 1000 метрт оролцож, өөрсдийн амжилтаа ахиулаад зогсохгүй улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Тэшүүрийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Энхбаяр, Ж.Долгорсүрэн нарын удирдлагад ОУХМ Я.Зоригтбаатар, А.Зул нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй.

Эмэгтэйчүүдийн 500 м-н зайд нийт 93 тамирчин уралдсанаас А.Зул 40,70 секундын амжилтыг үзүүлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр энэ зайдаа 19-р байр эзэлсэн бол 1000 м зайд 21, 1500 м-т 20-р байр эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн 500 м-н зайд нийт 107 тамирчин уралдсанаас ОУХМ Я.Зоригтбаатар 37.38 секундын амжилтаар 27-р байр эзэлсэн бол дараагийн 500 м зайд 36.73 секундын амжилтаар 13-р байрт орсон. Түүний хувьд удаах 1000 м зайнд 15, 26-р байрыг тус тус эзэлсэн байна. Эрэгтэйчүүдийн зай бүрт 100-123 тамирчин өрсөлджээ.

Манай тамирчдыг Канадад дахин цуврал тэмцээн хүлээж байна.

Хуваалцах