Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом” хүртлээ

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 21-24-ний өдөр болсон "Massy" олон улсын циркчдийн тэмцээнээс манай циркчид “Алтан цом” хүртжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом” хүртлээ
Манай циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом” хүртлээ. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 21-24-ний өдөр болсон "Massy" олон улсын циркчдийн тэмцээнээс манай циркчид “Алтан цом” хүртжээ. Тодруулбал, Монголын үндэсний циркийн СТА Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje & Guys” хамтлаг “Дээсээр наадагчид” үзүүлбэрээрээ энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Энэ оны анхны гэж тодотгож болох тус тэмцээнд нийт 12 орны циркчид өрсөлдсөнөөс Монголын “Puje & Guys” хамтлаг ийнхүү “Алтан цом” хүртэв.

Дээрх үйл явдал нь Монголын циркийн түүхэнд анх удаагаа "Дээсээр наадагчид" үзүүлбэрээр "Алтан цом"-ын эзэн болсон анхны тохиолдол юм. Дараагийн тэмцээн Испанид болох бөгөөд “Puje & Guys” хамтлагийнхан оролцоно.

Та бүхэнд "Дээсээр наадагчид" үзүүлбэрийн бэлтгэлээс хүргэж байна.

Хуваалцах