Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна

Хууль хэрэгжсэнээр Иргэний нисэхийн ерөнхий газар үйлчилгээ хариуцдаг хэрэгжүүлэгч агентлаг байсан бол хяналт тавьдаг тохируулагч агентлаг болж шинэчлэгдэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна
Манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна. Зураг: МҮОНРТ

“Иргэний нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэллээ.

Хууль хэрэгжсэнээр Иргэний нисэхийн ерөнхий газар үйлчилгээ хариуцдаг хэрэгжүүлэгч агентлаг байсан бол хяналт тавьдаг тохируулагч агентлаг болж шинэчлэгдэж байна.

Ингэснээр 25 жилийн турш явж ирсэн үйлчилгээ үзүүлээд түүндээ өөрсдөө хяналт тавьдаг байсан энэ асуудал арилж, олон улсын жишигт хүрнэ гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ярилаа.

Mongolian National Radio · Манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна

Өнөөдрийн байдлаар манай улс дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэж байна.

Хуваалцах