Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоогоод 60 жил болжээ

Ойн хүрээнд өнөөдөр олон улсын харилцааны чиглэлээр суралцагч оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улс Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоогоод 60 жил болжээ
Манай улс Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоогоод 60 жил болжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 24-нд Энэтхэг, Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд өнөөдөр олон улсын харилцааны чиглэлээр суралцагч оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал боллоо. Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд 1955 онд анх дипломат харилцаа тогтоосон юм. Тус улс хүн амаараа дэлхийд хоёрдугаарт харин нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ дэлхийд 12 дугаарт жагсдаг юм.

Энэтхэг улс нь манай улстай технологийн салбарт боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах “Айтех” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх жилүүдэд 150 гаруй оюутанд тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс 200 болгож оюутны тоог нэмжээ. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцогч оюутнууд хоёр улсын хоорондын харилцаа болон ирээдүйн стратегийн түншлэлийн талаар судалснаа ингэж ярьж байна.

Хуваалцах