Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улс “ногоон” барилгыг үнэлэх үнэлгээний системтэй болно

Тодруулбал Сингапур улс 1980-аас оноос эхлэн эрчим хүчний хэмнэлтийн зарчмыг нэвтрүүлж ногоон барилгын зэрэглэл тогтоох “Ногоон Марк” аргачлалыг хэрэглэж эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Манай улс “ногоон” барилгыг үнэлэх үнэлгээний системтэй болно
Манай улс “ногоон” барилгыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ногоон барилгыг үнэлэх үнэлгээний систем гэж байдаг. Тодруулбал Сингапур улс 1980-аас оноос эхлэн эрчим хүчний хэмнэлтийн зарчмыг нэвтрүүлж ногоон барилгын зэрэглэл тогтоох “Ногоон Марк” аргачлалыг хэрэглэж эхэлжээ. Энэхүү систем нь эрчим хүчний үр ашиг, усны хэмнэлт, байгаль орчны хамгаалалт, барилгын чанар зэргийг үндэслэн ногоон байгууламжийн сертификатыг олгодог байна. Монголд ч мөн адил энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Булганаас тодрууллаа.

-Ногоон барилгын зэрэглэлийг хэрхэн тогтоодог вэ?

-Ногоон барилга гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй буюу дулааны алдагдал багатай эрүүл мэндэд хор нөлөөгүй эко материалаар барьсан эдийн засагт хэмнэлттэй барилгыг хэлдэг. Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 23 хувийг барилгын салбар дангаараа эзэлдэг. Мөн нийт материалын урсгалын 40 хувь нь энэ салбарт ноогддог гэсэн судалгаа байдаг. Тиймээс дэлхийн ихэнхи улс орон барилгын салбартаа хог хаягдал бага, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко материалыг ашиглаж, “Ногоон барилга” бий болж байгаа юм.

-Манай үндэсний компани анхны ногоон барилгын зураг төслийг боловсруулсан гэж дуулсан. Тэр барилга яг хаана баригдах вэ?

-Манай улсад анхны ногоон барилгын зураг төслийн ажил боловсруулалтын шатандаа явж байна. Ер нь барилгын зураг төслийг гаргахдаа анхнаас нь байгаль орчинд ээлтэй, дулаан алдагдал хамгийн бага, эрчим хүчний хэмнэлттэйгээр тооцож, зураг төслийн боловсруулах шаардлагатай. Яг ийм жишиг зураг төслийг боловсруулах ажлыг үндэсний компани хийж чадсан . Энэхүү зураг төсөл нь СХД-ийн 122 дугаар сургуулийн 600 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга дээр хэрэгжинэ.

-Дэлхийн ихэнхи улс орон Ногоон барилгыг үнэлэх үнэлгээний системтэй байдаг. Харин манай улс энэхүү үнэлгээний системийг нэвтрүүлсэнээр барилгын салбарт ямар дэвшил гарах вэ?

-Байгаль орчинд ээлтэй ногоон барилгыг барихад архитекторын шийдэл хамгийн чухал. Тиймээс олон улс оронд барилгын салбартаа ногоон барилгыг үнэлэх үнэлгээний системийг бий болгосон байдаг. Энэхүү системийн дагуу тухайн барилгыг хянаж, үнэлгээг нь тогтоосны дүнд засгийн газраас нь мөнгөн урамшуулал олгодог байна. Манай улсад ч мөн энэхүү ногоон барилгын системийг нэвтрүүлэхээр холбогдох яам тамгын газрууд ажиллаж байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсоно уу.

Г.Уранхишиг

Хуваалцах