Манай улс ямар ч даавуу үйлдвэрлээгүй
ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ, бусад асуудлаар өнөөдөр дотоодын үйлдвэрлэгч компанийн төлөөлөл мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ, бусад асуудлаар өнөөдөр дотоодын үйлдвэрлэгч компанийн төлөөлөл мэдээлэл өглөө. Тодруулбал, "Батзүү" компанийн зүгээс сурагчийн дүрэмт хувцасны бодит үнэ 35.000-55.000 төгрөгөөр зарагдаж байгаа гэдгийг хэллээ. Үүний зэрэгцээ хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой албан бус мэдээлэл тарж, сурагчийн дүрэмт хувцасны бодит үнийг хөөрөгдөж байгаа юм.
Түүнчлэн "Монголд даавуу үйлвэрлэсэн, түүгээр дүрэмт хувцас оёсон мэтээр олон нийтийг төөрөгдүүлж байна. Манай улсад монгол хонины ноосоор ямар ч даавуу үйлдвэрлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.


















