Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсад археологийн олдворыг хадгалах тусгай зориулалтын газар байдаггүй

Манай улсад археологийн олдворыг хадгалах тусгай зориулалтын газар байхгүйг албаныхан хэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсад  археологийн олдворыг хадгалах тусгай зориулалтын газар байдаггүй
Манай улсад археологийн олдворыг хадгалах тусгай зориулалтын газар байдаггүй. Зураг: МҮОНРТ

Манай улсад археологийн олдворыг хадгалах тусгай зориулалтын газар байхгүйг албаныхан хэлж байна. Тухайлбал, Монгол, Францын хамтарсан археологийн судалгааны хүрээнд төмрийн үеийн 38 дурсгалаас 200 гаруй олдвор олжээ. Энэ нь Монгол Алтайн бүс нутгаас олдсон олдворууд бөгөөд төмрийн үеийн мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл эдлэл, булш зэрэг дэлхийд үнэлэгдэхүйц олдворууд байгаа аж. Үүнээс гадна хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар аймгийн Онгон сумаас Монголын эзэнт улсын үеийн язгууртны булшуудыг илрүүлсэн байна. Эндээс 100 гаруй нь онцгой үнэт олдвор юм. Гэвч тэдгээрийг зориулалтын газар хадгалаагүйгээс болж зарим олдвор эхнээсээ эвдэрч, устах аюулд ороод байгааг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Төрбат ярилаа.

Хуваалцах