Манай улсад эмчлэх боломжгүй 150 гаруй хүүхэд БНСУ-д эмчлүүлж байна
Анх тархины хүчилтөрөгчийн гүн дутагдал, Монголд 100 хувь эмчлэх боломжгүй гэсэн оноштой охиноо БНСУ руу эмчлүүлэхээр түүний ээж 2022 онд авч явжээ.
Мэдээллийн алба

Манай улсад эмчлэх боломжгүй 150 гаруй хүүхэд БНСУ-д эмчлүүлж байна.
Тэгвэл гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эрүүл мэндийн халамж, төрийн дэмжлэг хэрэгтэй талаар өнөөдөр эцэг, эхийн төлөөлөл мэдээлэл өглөө.
Анх тархины хүчилтөрөгчийн гүн дутагдал, Монголд 100 хувь эмчлэх боломжгүй гэсэн оноштой охиноо БНСУ руу эмчлүүлэхээр түүний ээж 2022 онд авч явжээ.
Хүүхдээ БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийг хүртэл эмчлүүлсэн зардлаа олон нийтийн хандив тусламж болон ажил хийж олсон мөнгөөрөө зохицуулж байна.
Төрөөс гадаадад эмчлүүлж байгаа хүүхдийн зардлын 50 хувийг төрөөс даахаар болсон ч энэ хууль, дүрэм журам хэрэгжихгүй байна гэж охины ээж н.Бадамцэцэг хэлсэн юм.
Mongolian National Radio · Манай улсад эмчлэх боломжгүй 150 гаруй хүүхэд БНСУ-д эмчлүүлж байна
Манай улсаас БНСУ-д эмчилгээний визээр очсон иргэдийн 75 хувь нь тэндээ үлдэж, хууль бусаар ажиллаж, эмчилгээний зардлаа төлөхөөс өөр аргагүй байдалд ордог тухай тэрбээр мөн хэлж байлаа.


















